туулсан амьдрал1
ок. амалсан ёсоороо эхнээс нь бичээд эхэлэнээ гэж. эхний бараг нэг жил бол үнэхээр сайхан өнгөрсөн, олон найзуудтай ч байлаа, байнга гарч зугаалдаг байлаа тэд нартайгаа, нэг хүнд ч сайн боллоо, тэр ч намайг овоо тоолоо. ингээд л зугаалаад л, инээгээд л, аз жаргалдаа хөвөөдл хэдий хугацааг өнгөрөөвөө хөөрхий. хамгийн их сэтгэл зовоож байсан зүйл маань хэлний провлем, олон монголчуудтай нийлдэг байсан болохоор, хичээлээс өөр хэлээ сайжруулах, бас ойр зуурын яриаг хааяа гадуур хоолонд ороход сурч авлаа, гэхдээ нөгөө хүмүүсийн ярьдаг шиг ус цас болчихсонгүй ээ гэж.
"туулсан амьдрал1" цааш унших »
гарчигаа???ёох, өгөх гарчиг олдохгүйн сайхан юмдаа...
энд өнгөрүүлсэн 2 жилийнхээ амьдарлыг эхнээс нь авахуулаад бичдэг юмуу гэж бодож байгаа. энд ирээд нээрээ олон ч юм үзлээ, муу хүн, мөнгөний үнэ цэнэ, ганцаардал, цөхрөл, айдас гээд л хатуу болгоныг бас энэ дундаас тэвчээр, хатуужил, биеэ даах чадвар, зоригийг их багаар мэдэрсэн гэж хэлж болно. бүх юм дуусчаагүй байна, би энэ хатуу амьдарлаараа ахиад хэдэн жил амьдарна, эсвэл тэрнээс ч илүү удаанаар байж магадгүй. гэхдээ би энд ирсэндээ хэзээ ч харамсадаггүй, яагаад гэвэл надад мэдсэн сурсан зүйлс зөндөө олон байгаа.
"гарчигаа???ёох, өгөх гарчиг олдохгүйн сайхан юмдаа..." цааш унших »
унтахын өмнө гэнэт онгод оров...хэх
за гэнэт ингээд бичмээр санагдаад унадаг юм, өнөөдөр бол жинхэнэ толгой өвдсөн өдөр байлаа гэж, өглөө маш эрт босоод нэг ажил амжуулах ёстой бсан боловч яг тодорхой бүтсэн юмгүй ээ гэж, дараа болоо хоногт бүтсэнүү үгүй юм гэдгийг нь мэдээлий нтр...
"унтахын өмнө гэнэт онгод оров...хэх" цааш унших »
эмэгтэй хүн болж төрсөний утга учраа гэж...
энэ бас миний нөгөө хадгалж нандигнаад байдаг, шүлэгнүүдийн нэг...гэхдээ энэ нь ч шүлэг биш л дээ, одоо яг юу гэж нэрлэдэг юм болдоо, монгол хэлэндээ маруухан хүн шүү дээ би, өгүүллэг гэж болохгүй байхаа тээ, заза юу ч гэсэн унш хө.
"эмэгтэй хүн болж төрсөний утга учраа гэж..." цааш унших »
Залуу нас
за ёстой уучлаарай, энийг нэг блогоос шууд зулгаагаад аваад ирлээ, эзэн нь мэдвэл намайг ч нэг алах байхдаа нтр...гэхдээ миний муу блогт байж бвал гого байх гэж бодоод, зиак. залуу насаа гэж... Хөрстийн амьдралд хөл алдсан  Хөлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр  Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн  Шунхан улаан залуу нас мину!
"Залуу нас" цааш унших »
ганцаардаад байна...
би чинь ганц бие хүн байгаам. ер нь бодоод байсан чинь амдарлынхаа ихэнх үеийг ганц биеэр өнгөрүүлсийн байна. өнөөдөр тэгээд яахуу дээ, хаврын сндром хөдөлсиймүү, өнөөдөржингөө л ганцаардал мэдэрлээ. одоо нээрээ үнэхээр ганцаараа байж залхажийнаа, ёооё.
"ганцаардаад байна..." цааш унших »
өдрийн тэмдэглэлээ гэж...
өнөөдөр би хүйсээ цоолууллаа, аймар айж байсан ч санасныг бодвол гайгүй шүү, үнэхээр баяртай байна. би нөгөө хийж байсан хүнээ айгаад гарнаас нь чанга зуураад бүр гарыг нь улайлгаад хаячихсан байсан. англиар маш сайн яридаг 2 хүнтэй жаал эх орон морны талаар ярьж суув. намайг анх харчаад хятадуу гэж асуухлаар нь би жаахан гайхаад үгүйээ, гэсэн чинь тэгүүл солонгос уу??
"өдрийн тэмдэглэлээ гэж..." цааш унших »
Эрх...
би нилээд эрх нь дэндсэн эрхийн мангуу л даа. ер нь хэзээнээс ингээд эрх танхил болчихсон юм бүү мэд. ямарч байсан 6 билүү 7р ангидаа байхдаа манайх жижигхэн цайны газартай байсан юм, тэгээд би гэдэг хүн өдөр хичээлээ тарж гэртээ цүнхээ тавьчихаад ээж дээрээ очиж орой 10 ч билүү 9 ч билүү хаах хүртэл нь зогсоод орой ирээд хичээлээ хийчээд унтдаг хүүхэд байлаа. манай эгч тэр үед оюутан сургуулийнхаа хөөрхөн сайхан од охидуудын нэг.юун тэр цайны газарт ажиллах манатай стар хүн.
"Эрх..." цааш унших »
Хоролмаа...
Эрт урдын цагт нэг Хоролмаа гээд муу санаатай бүсгүй амьдран суудаг байжээ бла бла бла...заза бид нар ::манай найзууд бид нар::  ер нь бол Хоролмаа гэдэг үгийг муу санаа гаргах эсвэл заль гаргах үедээ хэрэглэдэг юм. дээр тэгж байсан чинь тэгээд тэгэхлээр нь эгч яаахуу дээ жаахан хоролмаатаад гээд ярьж өгнө. угаасаа л 100 хувь анжелийн царай гаргаж амьдран гэдэг худлаа болохоор хааяаа ч гэсэн хоролмаа зан гаргана...хэхэ...эмэгтэй  юм чинь надаа ч бас тийм хоролмаа зан байгаа болой. түрүүн хүртэл хоролмаа зангаа гаргачаад ирлээ...
"Хоролмаа..." цааш унших »
Бичээгүй удчихсан байнлээ...

Блогоо сөхөөгүй хичнээн ч удцийм дээ. Сүүлийн үед хүмүүсийн блогоор орж юу бичсэнийг нь уншаад гардаг ажилтай болсон, ер нь ихэнх банжигчид маань бүгд л амьдарлын төлөө эрчимтэй зүтгэж байгаа, бүгд л өөрийн төвшиндөө ямар нэгэн амжилтанд хүрцгээцэн, нийгмийн идэвхитэй хүн амын нэг бололтой. Над шиг юу юу ч үгүй хийсэн бүтээсэн ч юмгүй, өдрийг яажшуухан өнгөрөөе гэсэн арчаагүй хүн нэг ч алга. Хүмүүсийн блогоор ороод уншиж байхад над шиг байдалд байж байгаад амьдрах аргаа олчихсон хүмүүс зөндөө л байдаг юм байна лээ.миний өмнө нь бичиж байсан бичлэгүүд зарим нь худлаа зарим нь үнэн байгаа. магадгүй 6 сарын өмнө миний амьдарал арай илүү барьцтай утгатай байсан байх. хүнд муугаа дэлгээд дэмий гэж ер нь ихэнх хүмүүс яридаг шүү дээ, тийм болохоор бие биедээ бүгд л нэг болж байгаа бүтэж байгаа амьдартай харагдах гэж аль болохоор хичээж харагддаг, бас зарим хүмүүс хэт өрөвдөлтэй болохгээд бүүр нэг хамаг зовлонгоо хамж шимж яриад өөрийгөө бүүр арчаагүй амьтан болгож харагдуулах нь бий. Харин миний хувьд гэвэл би арчаагүй ч биш бас тийм сэргэлэн нь дэндсэн сүүхэйтэй ч хүн биш, зүгээр нь одоохондоо нийгмийн идэвхигүй бүлэгт амьдарч байгаа хүн. бас блогтоо бичлэг оруулахдаа хмүүсийн юу гэж шүүмжлэхээс айхгүй яг нь бүх зүйлээ үнэн бодитой бичнээ.миний хувьд гэвэл ажилдаггүй, сурдаггүй, гадаадад ганцаархнаа амьдардаг хүн. гэхдээ ажил эрчимтэй хайж байгаа, ирээдүйд заавал онц сурах төлөвлөгөөтэй байгаа хүн...нээрээ би сурвал яаж ийж байгаад онц сурна даа. 

(Нийт: 22)