Бичээгүй удчихсан байнлээ...

Блогоо сөхөөгүй хичнээн ч удцийм дээ. Сүүлийн үед хүмүүсийн блогоор орж юу бичсэнийг нь уншаад гардаг ажилтай болсон, ер нь ихэнх банжигчид маань бүгд л амьдарлын төлөө эрчимтэй зүтгэж байгаа, бүгд л өөрийн төвшиндөө ямар нэгэн амжилтанд хүрцгээцэн, нийгмийн идэвхитэй хүн амын нэг бололтой. Над шиг юу юу ч үгүй хийсэн бүтээсэн ч юмгүй, өдрийг яажшуухан өнгөрөөе гэсэн арчаагүй хүн нэг ч алга. Хүмүүсийн блогоор ороод уншиж байхад над шиг байдалд байж байгаад амьдрах аргаа олчихсон хүмүүс зөндөө л байдаг юм байна лээ.миний өмнө нь бичиж байсан бичлэгүүд зарим нь худлаа зарим нь үнэн байгаа. магадгүй 6 сарын өмнө миний амьдарал арай илүү барьцтай утгатай байсан байх. хүнд муугаа дэлгээд дэмий гэж ер нь ихэнх хүмүүс яридаг шүү дээ, тийм болохоор бие биедээ бүгд л нэг болж байгаа бүтэж байгаа амьдартай харагдах гэж аль болохоор хичээж харагддаг, бас зарим хүмүүс хэт өрөвдөлтэй болохгээд бүүр нэг хамаг зовлонгоо хамж шимж яриад өөрийгөө бүүр арчаагүй амьтан болгож харагдуулах нь бий. Харин миний хувьд гэвэл би арчаагүй ч биш бас тийм сэргэлэн нь дэндсэн сүүхэйтэй ч хүн биш, зүгээр нь одоохондоо нийгмийн идэвхигүй бүлэгт амьдарч байгаа хүн. бас блогтоо бичлэг оруулахдаа хмүүсийн юу гэж шүүмжлэхээс айхгүй яг нь бүх зүйлээ үнэн бодитой бичнээ.миний хувьд гэвэл ажилдаггүй, сурдаггүй, гадаадад ганцаархнаа амьдардаг хүн. гэхдээ ажил эрчимтэй хайж байгаа, ирээдүйд заавал онц сурах төлөвлөгөөтэй байгаа хүн...нээрээ би сурвал яаж ийж байгаад онц сурна даа. 

Сэтгэгдэлүүд:

1. erhtsas | 2008-12-16 09:16:14
Амжилт хүсье найз минь!!! Удахгүй ажилтай ч болж бас хүссэн сургуульдаа орж заавал онц сураарай. Амьдралд хүн бүр өөр өөрийнхөө л замаар явдаг, чиний зам гэрэлтэй бас аз жаргалтай байх болноо.
2. erdene_ujin | 2008-12-16 11:24:33
чи тэгвэл Евгений Онегин юм байна л даа. Онегин Татьяанаг алддаг шиг амьдралын сайхан агшинг алдчих ваа.
3. girlll_mn | 2008-12-16 17:31:13
ta 2t bayarllaa, ter tusmaa erxtsas'd bi chinii blogoor neeree bnga orj gardag shuu...
4. tuimer666 | 2008-12-17 13:35:21
Амжилт хүсье.
5. cactuss | 2008-12-22 04:41:17
Ali jiliin omno unshij bsan blogchin maani hureed irsen uu? Bitgii sanaa zovoo.Amidrald neg heseg zavsarlaga gardag yum shig bna. Bi ch gesen ajilladaggui surdaggui geriin amitan.Yalgaa ni huuhdee hardag gechiidee,hehe.
6. Опал | 2008-12-22 06:44:34
huue huuhdee chi or syraggui alga bolchih yumaa, nztaigaa yarij baildaa haayaa,,,!!
chamaig yamar ih erch huch husel temuuleltei gedgiig nz n mednee, ygasaa buh yum ydahgui saihan blnoo,,
7. yagtiimee (зочин) | 2008-12-22 10:46:14
Тэгээд бичээч дэ, уншъя. Бас сайхан муулаад өгнө өө, тэр үед чинь л шүүмжлэлээс айдаг үгүй чинь харъя гэсэн хэхэхэ...
8. Догшин ХАЙРХАН... | 2008-12-28 03:29:56
amjilt l gej heliy dee...

haana ch ywsan biey bas eh nutgaa sanaj ywaarai. muu zuilees hol bgarai. gantsaarhnaa geed deerelheh zuil bishgui l tohioldoh bh. bolkui bol naizdaa heleerei... kkk
9. oogii36 (зочин) | 2009-02-11 09:35:22
Amjilt ho , uragshaa..,

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.