Хоролмаа...

Эрт урдын цагт нэг Хоролмаа гээд муу санаатай бүсгүй амьдран суудаг байжээ бла бла бла...заза бид нар ::манай найзууд бид нар::  ер нь бол Хоролмаа гэдэг үгийг муу санаа гаргах эсвэл заль гаргах үедээ хэрэглэдэг юм. дээр тэгж байсан чинь тэгээд тэгэхлээр нь эгч яаахуу дээ жаахан хоролмаатаад гээд ярьж өгнө. угаасаа л 100 хувь анжелийн царай гаргаж амьдран гэдэг худлаа болохоор хааяаа ч гэсэн хоролмаа зан гаргана...хэхэ...эмэгтэй  юм чинь надаа ч бас тийм хоролмаа зан байгаа болой. түрүүн хүртэл хоролмаа зангаа гаргачаад ирлээ...

би өнөөдөр хамгаас эрт босоод лаундри хийхгээд гарсийн. тэгээд хамаг хувцасаа угаалгын машинд хийчээд дээшээ гэрлүүгээ ороод писи-гээ баахан нүдэж байгаад эргээд буугаад ирсэн чинь миний хувцас аль хэдийн угаагдаад дуусцан харин нэг мексик залуу миний хувцаснуудийг гаргацан өөрөө угаалгын машинд хувцаа хийхгээд зогсож байдын...яг тэр үеэр нь би хувцасаа угаагдаж дуусажуу гээд шалгах гээд буугаад ирцэн яг улаан нүүрээрээ бид 2 тааралддаг юм байна. эгч яахуу дээ өөдөөс нь яаж гүнжийн сайхан хувцасанд хэрээнийхээ хар сарвууг хүргэж чадаж байнаа гэсэн харцаар ширэв татаад гялс гүйж хувцаа авлаа...хаха...би чинь муугаа мэдэхгүй маяг нь дэндсэн хүн шүү дээ. тэгээд хувцаснуудаа хатаагчинд хийгээд байж байгаад санамсаргүй нөгөөдөх лүү чинь харсан чинь намайг харцан зогсож байдийн...тэгэнгүүт нь галит айгаад хурд мурд бол аймар хурдан болоод худлаа өөдөөс нь хэхэ гээл. тэгсэн чинь манай хүний хувцаа угаах гэж байсан машины зоос хийдэг хэсэг нь гацчихав. тэгэнгүүт нөгөөх чинь над луу муухай муухай харж эхэлэв. хамгийн сүүлд хувцасаа угаасан хүн нь би болохоор гацаасан хүн нь би болох нь тодорхой. тэгэнгүүт нь манай хоролмаа эгч жаахан санаа нь зовсиймуу яаасын гүйж очоод алив би нэг үзий гээд нөгөө гацааг нь баахан ийш тийш нь хэдэн тийшээ татав. тэгсэн чинь харин янзалчдаг байна ш дээ.харин нөгөө залуу л жоохон барайх шиг болсон,бүр амьсгаадатлаа баахан оролдоод гараагүй гацаа нь намайг хэд гурав түлхсэн чинь гарчихсанд болохоор хиа хиа. тэгээл эгч баатарын харцаар аймар эхэмсэг алхаснаа гэнэт хувцасаа хатаах куартэргүй болохоо санаад эргэж очингуутаа шрекийн муурны нүдээр 4 куартэр зээлдүүлээч гэсэн өнөөх чинь ямар нар нь гарсын байгаан мэдэхгүй тэгье л гэжийн...эгч шууд дотроо бөөн баяр, яагаад гэхээр дэлгүүр нилээн зайтай тэгээд хамаг дулаан хувцасаа бүгдийг нь угаацан бас дээрээс нь лазан гэдэг өвчин хөдөлчихсөн байсан болохоор хоролмаа зангаа ашигласан болой. тэгсэн өнөөх чинь аж амьдрал, үүх түүх, аав ээж хамаг юм асуугаад суучдийн...хамгийн муухай нь зооснуудаа авчаад бөөн зугтаахын хүслэн яаанаа гал дээр юм тавичихсан чинь дэвэрч магадгүй гэж баахан худлаа бураад гэрлийн хурдаар гялс зугатаалаа. тэгээд бүүр баахан удаж байгаад одоо явсан байлгүй дээ гэж бодоод хөл дээрээ сэмхэн сэмхэн гэтээд  сэмээрхэн хувцасаа авахгээд очсон чинь мань хүн намайгаа хүлээцэн зогсож байдийн би шууд наашаа харж инээгээстэй цаашаа харж ярвайстай нөгөөдөх чинь чи аль хаалганд амьдардаг юм гэнээ. ээ бурхан минь би тэгсэн шал сонсоогүй царайтай цагаа харсанаа яанаа би яг хоцрох гэж байна найзтайгаа уулзан гэсийн гээд гарч зугтааваа хөөрхий..

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-03-01 01:56:49
хэ хэ....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.