Залуу нас

за ёстой уучлаарай, энийг нэг блогоос шууд зулгаагаад аваад ирлээ, эзэн нь мэдвэл намайг ч нэг алах байхдаа нтр...гэхдээ миний муу блогт байж бвал гого байх гэж бодоод, зиак. залуу насаа гэж...

Хөрстийн амьдралд хөл алдсан

 Хөлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр

 Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн

 Шунхан улаан залуу нас мину!

 Амттан бvхний амтыг мэдэлгvй

Асгаж явсан залуу нас минь,

 Өнгөтөн бvхний өнгийг бодолгvй

Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгvй

Зуун гурван учралыг мөрөөсөж

Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч

 Зуурдхан мандсан залуу нас минь.

 

Өвлийн есийн жаврыг тоолгvй

Өөр хvний авгайд сэтгэп хаяж

Өрхний vзvvр шиг дэрвэж явсан

 Өлчирхөн тэнэг залуу нас минь.

 Даанч чи минь удсангvй…

 

Даавуу хvрэм, савхин бээлий хоёр шигээ,

Дассан салсан годон гэзэгтvvд шигээ

Дардан зам дээр vлджээ — залуу нас минь!

 

Улаанбаатарын чулуун засмалаар

Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ

 Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг

Долоохон хоногт точийлдож явахдаа

 Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй

 Хvvхэд шиг өссөн залуу нас минь.

 

 Хvvхний сайхныг таниа нь vгvй

Хvvрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

 Ангарайтсан нөхөдтэй, vдшийн цагаар

Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь

 Айлын чийдэн хага чулуудаад

 Авирлаж явсан залуу нас минь.

 

 Аавын хvvгийн, шvр шиг хацрыг

 Алгадаж явсан залуу нас минь,

Адилхан нөхдийнхөө хамрын цусыг

 Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгvй

Үvрдийн юм шиг дургиж явахдаа

Үймээнт хорвоогоос, дахиад олдошгvй

 Үнэнч ханийнхаа дэргэдvvр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах

Хотын хvvхний өнгөнд хууртаж,

Ариухан цусаа тvvний төлөө

 Асгаж явсан залуу нас минь.

 

Оюутан ахуйн дэврvvн шvлгийн

Онгод цадигаар бялхаж явахдаа

Орчлон хорвоогийн нарийн учрыг

Олчихлоо хэмээн төөрч явсан

 Ариунаас ариухан залуу нас минь

 Арваадхан жилийн ханилгаатай байжээ.

 

 Халуунаас халуун залуухан цаг минь

 Хаврын vер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хvний залуу нас гэж

 Авч ч болдоггvй, өгч ч болдоггvй

Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар

 Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа

 Бутархай мөнгө шиг тарааж хаясаар

Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ

Хvмvvний vр нvцгэрдэг байна.

 

 Сайн ханиас хагацсан хойноо

Санан санан гунихардаг шиг

Болоод өнгөрсөн хойно, залуу насаа

 Бодон бодон харуусдаг байна.

 Баяртай, залуу зандан нас минь,

Барилдсан гэж бодвол, би ойчжээ.

Уралдсан гэж vзвэл, би хоцорчээ

 Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин

 Атархан биеийнхээ эрvvл мэндийг өгч

Алдар, шvлэг хоёрыг чинь авчээ!

 

Хөрстийн амьдралд хөл алдсан

Хөлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр

 Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн

Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Сэтгэгдэлүүд:

1. girlll_mn | 2009-03-09 16:51:02
надад өшөө зөндөө олон шүлэгнүүд байгаа, уул нь бол нээх шүлэгсэг бишээ, гэхдээ гоё гоё шүлгүүдийг унших хадгалах дуртай.
2. mongolboy20 | 2009-03-09 16:54:23
Залхуу гээд байсан намайг бодоход өдөрт 2 бичлэг оруулчдаг лаг юмаа
3. *САЙХАН САНАА* | 2009-03-09 16:55:48
ийм сайхан шүлэгүүдийг уншаад байхад яадым бэ...
4. girlll_mn | 2009-03-09 17:04:42
ингээд хүн хөөргөөд онгод оруулаад байдийшд таануус, тэгүүл би ахиад нэгийг оруулчихуу хэхэ...
5. Khatnaa | 2009-03-09 17:32:58
надад дайруулах зураг шиг охид байвал яахаа мэдэж байгаа биз.
6. girlll_mn | 2009-03-09 17:58:35
зураг шиг охидууд тайруулах биш дайраад гардаг байхаа харин ч нэг...хэхэ
7. † Silent Asylum † | 2009-04-13 03:22:09
Choinyam...saixan shvleg bn..shunxan ulaan zaluu nasaa gej...bi ch xataj xoltsorson ulaan nas n bolj bx shig bn dag..

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.