энд өнгөрүүлсэн 2 жилийнхээ амьдарлыг эхнээс нь авахуулаад бичдэг юмуу гэж бодож байгаа. энд ирээд нээрээ олон ч юм үзлээ, муу хүн, мөнгөний үнэ цэнэ, ганцаардал, цөхрөл, айдас гээд л хатуу болгоныг бас энэ дундаас тэвчээр, хатуужил, биеэ даах чадвар, зоригийг их багаар мэдэрсэн гэж хэлж болно. бүх юм дуусчаагүй байна, би энэ хатуу амьдарлаараа ахиад хэдэн жил амьдарна, эсвэл тэрнээс ч илүү удаанаар байж магадгүй. гэхдээ би энд ирсэндээ хэзээ ч харамсадаггүй, яагаад гэвэл надад мэдсэн сурсан зүйлс зөндөө олон байгаа.
миний үеийнхэн бүгд л зугаа цэнгэл, шоу цэнгээн, өөр юу юу ч байдаг юм, залуу насныхаа ааг омогоор зугаатай амьдарч байгаа, би ч гэсэн гэртээ аав ээжийнхээ хажууд байсан бол тэд нар шиг л явах байсан, тэр нь бүр тодорхой л доо,хэхэ...заримдаа би тэгж боддог юм, залуу сайхан насаа ингэж өнгөрөөх ямар хэрэг байнаа, би ч гэсэн тэд нарын нэг, яагаад тэгж явж болохгүй гэж???хэрвээ би хангалттай баян тарган айлын охин болоод төрцөн бол хамаа алга, эсвэл өөрийнхөө 10, 20 жилийн дараагийн амьдралыг нүдэндээ төсөөлөөд үзэхээр яаах ч аргагүй хувь тавилантайгаа эвлэрч байгаа юм даа.

Сэтгэгдэлүүд:
хэ хэ бусдыг дууриаж бусдад таалагдах гэж амьдрах утгагүй л дээ тэ
Сэтгэгдэл үлдээх: