ок. амалсан ёсоороо эхнээс нь бичээд эхэлэнээ гэж. эхний бараг нэг жил бол үнэхээр сайхан өнгөрсөн, олон найзуудтай ч байлаа, байнга гарч зугаалдаг байлаа тэд нартайгаа, нэг хүнд ч сайн боллоо, тэр ч намайг овоо тоолоо. ингээд л зугаалаад л, инээгээд л, аз жаргалдаа хөвөөдл хэдий хугацааг өнгөрөөвөө хөөрхий. хамгийн их сэтгэл зовоож байсан зүйл маань хэлний провлем, олон монголчуудтай нийлдэг байсан болохоор, хичээлээс өөр хэлээ сайжруулах, бас ойр зуурын яриаг хааяа гадуур хоолонд ороход сурч авлаа, гэхдээ нөгөө хүмүүсийн ярьдаг шиг ус цас болчихсонгүй ээ гэж.
гэрийхэн асууж байна, яасан миний охин хэл нь сайжирч байнауу? газартаа дасаж байнауу? нтр...би бол аанхаа, гайгүй л болж байх шиг байна, гэхдээ угаасаа би худалаа зүйлд дуртай биш болохоороо -гүйээ, нээх сайн биш ч гэсэн нэг үеээ бодвол дээрдэж байна гэж хэлдэг байв. гэхдээ арга ч үгүй шүү дээ нөгөө гадаадууд нь бид нартай ирээд юм ярих гэхээр ээрч муураад, зарим хэлсэн юмыг нь ойлгохгүй маанагтаад бхаар сүүлдээ бүх худлаа үнэн сайнуу?? сайн гэдэг мэндийн л зөрүүтэй болж билээ. тэгээд ч сүүлдээ бид нар ч байдалтайгаа эвлэрээд гадаадуудтай нээх найзархах гэхээ боличихсон хоорондоо л харилцдаг байв, гэхдээ үнэхээр хөгжилтэй байдаг байсан бид нар. гэхдээ энэ бүхэн гэрийнхнээс мөнгө муутай болж байгаа гэдэг мэдээ ирэх хүртэл үргэлжиллээ гэж. би угаасаа ойлгож байсан, жилийн арав, хорин мянган долларын үнэтэй сургуульд аав ээжийнхээ мөнгөөр хэдий удаан сурахад дээ, би хахсан баян айлын охин биш, аав ээж маань бусад хүмүүсийн адил, энгийн л айл, харин үр хүүхдүүдээ хэнээс ч дутахгүй өсгөхийн төлөө маш их хөдөлмөрлөдөг. аав ээждээ бол би үнэхээр сэтгэл хангалуун байдаг, өөрөө амьдрал дээр гарч байж мөнгө олох гэдэг хичнээн хэцүүг ойлгосон, тэр 2 бол дэндүү энгийн мөртлөө агуу хүмүүс.
за тэгээд би ажил хийх хэрэгтэй боллоо, тэгээд өөр тийшээ ажил олдох боломжтойгоор нь том хотлуу нүүв. хэнийгч танихгүй газар зүс үзээгүй танилынд очихоор боловоо гэж...

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: